Төлбөрөө нэмсэн сургуулиудыг ШӨХТГ шалгана

2014 оны 7 сарын 01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төлбөрөө нэмсэн гэх лицей болон их, дээд сургуулиудад шалгалт явуулахаар болжээ. Сүүлийн өдрүүдэд сургалтын төлбөрөө нэмсэн гэх иргэдийн гомдол ихэссэн болохоор энэхүү шалгалтыг явуулахаар болсон аж. Хуулийн дагуу бол тухайн сургуулийн удирдах зөвлөл хуралдаж байж, сургалтын төлбөрөө нэмэх эсэхийг шийддэг бол дээрх сургуулиудад удирдах зөвлөлийн албан ёсны шийдвэр гарсан уу гэдгийг шалгах юм. Шалгалтын явцад зөрчилтэй эсэх нь тогтоогдвол мөнгөн торгууль ногдуулаад зогсохгүй, тухайн сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5195
0 эможи
keyboard_arrow_up