“Насны хишиг“-т шинээр хамрагдах ахмадуудыг бүртгэж байна

2018 оны 1 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын 2016-2020 оны зорилтод "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд  65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон.

Ингэхдээ Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульд тусгасан. 

Өнгөрсөн 2017 оноос олгож эхэлсэн “Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэлсэн бөгөөд шинээр хамрагдагсад 2018 оны долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн байх шаардлагатай аж. Өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй.

“Насны хишиг” авах ахмадуудын насыг дөрөв ангилах бөгөөд: 

-65-69 настай ахмад настан 50 мянга,

-70-79 настай ахмад настан 80 мянга,

-80-89 настай ахмад настан 150 мянга,

-90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгох  юм.

Насны хишиг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр "Насны хишиг"-т хамрагдах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна.  

Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

Шинээр бүртгүүлэгсэд Цагаан сараас өмнө “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баяраар өмнө мөнгө авах бөгөөд үүнээс хойш бүртгүүлсэн иргэд Наадмаар мөнгөн тэтгэмжинд хамрагдах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51932
0 эможи
keyboard_arrow_up