LIVE: ХААН банк, ТӨРИЙН банкнаас жилийн 12 хувийн хүүтэй ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ авах боломжтой боллоо

2018 оны 1 сарын 05

Arslan.mn

Өнгөрсөн Лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан.

Уг танилцуулгад дурдагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурлаа.

Талууд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх үүргийг хүлээж буй юм.

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчийн санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгөөр арилжааны банканд гэрээний дагуу эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүүг сарын 1.0, жилийн 12.0 хувь болгон тогтоож, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН банк, Төрийн банктай харилцан тохиролцcон байна. 

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч cap бүр авахаар болж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн үзэж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.

Монголбанкны хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг арилжааны бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох асуудлыг шийдвэрлэж мөрдүүлэхийн хамт тэтгэврийн зээлийн зориулалтаар арилжааны банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийг тогтоохгүй байх талаар судалж шийдвэрлэх үүргийг хүлээж буй юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар ХААН болон Төрийн банк тэтгэвэр барьцаалсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үйлчилгээг тэтгэвэр авагчдад түргэн шуурхай хүргэх, зээл авсан иргэдийн мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай cap бүр солилцохоор боллоо.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

АРСЛАН.мн Arslan mn

ШУУД: ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болж байна.

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Thursday, January 4, 2018
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51927
0 эможи
keyboard_arrow_up