“Найман шарга” захыг Лин Жань гэх хятад эр удирддаг гэв үү?

2018 оны 1 сарын 05

Arslan.mn

“Найман   шарга валют арилжааны төвийг БНХАУ-ын нэгэн иргэн удирддаг болоод удаж байгаа гэнэ. Тэр хятад эр дуртай цагтаа валютын ханшийг дээш доош нь хэлбэлзүүлж ,эдийн засгаар тоглож “удирддаг” тухай эх сурвалж дурдлаа.
Ченжүүдийг хятад эр удирддаг талаар хэд хэдэн газраар орж асуулаа. Ченжүүд өөдөөс  там харж байснаа “Хэн тэгж байгаа юм. Хятадууд адууны мах худалдаж авч байна. Ноолуур авч байна гэсэн болохоос валют авч байна гэж дуулаагүй юм байна” гэх хүнтэй ч тааралдаж байв.
Монголын ченжүүд ам.долларыг Лин Жань гэх хятад эртэй нийлээд л зохиомлоор хөөрөгдөж” байна гэв. Өөрийгөө Г. Ууганжаргал хэмээн танилцуулсан нэгэн ченж бидэнд цөөн асуултад хариулт өгсөн юм.
-Та энд хэдэн жил валютын ченж хийж байна вэ?
-Би энд арав гаруй жил болж байна даа. Намайг гадаа зогсоод валют худалдаж авдаг байх үед буюу 2008 онд ам.доллар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэнэт өсөөд ёстой бужигнаан болж байлаа.
-Нэг хятад  эр валютын үнэ ханшийг зохиомлоор нэмж хасаад байдаг гэсэн үнэн юм уу.  Та тэр талаар дуулсан уу?
-Мэдэлгүй яах вэ.  Лин Жань гэх хятад эр байдаг. Тэр хүрээд ирэхээр л валютын нөөц хомсдож, үнэ ханш нь нэмэгдээд эхэлчихдэг. “Найман шарга” дээр хэдэн төрлийн ченжүүд байдаг. Сүүлийн жилүүдэд энд байр түрээслээд дулаан газарт валют худалдаж аван,зарж борлуулан зогсож байна. Монголын зах зээлийн эзэн нь болоод суучихсан их хэмжээний мөнгөтэй хүмүүс  бий. Тэдний хүсэл сонирхлоор   бид ажиллаж байна. Би чамд сүүлийн жилүүдэд валютын ханш яагаад өөрчилөгдөөд байгаа талаар ярьж өгөх үү.
-Тэг л дээ?
-Би дээр Лин Жань гэх хятад эр байдаг гэж хэлсэн. Тэр нөхөр ирээд  л босс ченжүүдтэй хоол идэж уугаад наргиж цэнгээд эхэлдэг.Манайхан ч хүүхэн, байрлах буудлыг бэлдэж өгөөд хамгаалалт гаргаж өгдөг. Ингээд нөхөр манай ченжүүдэд мөнгө өгчихдөг шиг байна лээ. Тэгээд “Урд өдөр хураагдсан бүх валютыг худалдаж аваад ир” гэж хэлдэг гэсэн. “Тэр мөнгийг нь би хэдэн төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нэг ам.доллар тутмаас чамд тэдэн төгрөг унана” гээд хэлчихдэг. Нөгөө хүмүүс нь маргаашийн ашгаа бодоод бүх ам.долларыг худалдаж аваад нөгөө хятадад өгчихдөг. Нөгөө хятад эр ашиг өгөхөөс гадна бас мөнгө тараагаад байдаг. Тэгэнгүүт ам.доллар хомсдоод эрэлт нь нэмэгдээд ирдэг. Энэ үед МонголБанкнаас арга хэмжээ аваад интервэнц хийгээд ам.доллараа хямд үнээр гаргадаг. Тэрийг нь мөн л худалдаад авчихдаг. Ингээд хүссэн хүсээгүй  ам.долларын үнэ нэмэгдэж байгаа юм. Дараа нь худалдаж авсан ам.доллараа үнэ нь хөөрөгдөөд нэмэгдсэний дараа бага багаар ченжүүдэд зараад суугаад байдаг. МонголБанк сүүлд ээ учраа олохоо байгаад “Найман Шарга” дээрх хэдэн ченжийг дагаад ам.долларынхаа үнийг нэмдэг .Нэг мөнгөтэй хятад эр Монголын эдийн засгаар ингэж л тоглож байна шүү дээ. Одоо харж л байгаарай сар шинэ дөхөөд ирэхээр нөгөө хятад ирнэ. Мэдээж ам.долларын үнэ ханш нэмэгдэх нь тодорхой.
- Нэг хятад Монголын ханш дээр тоглолт хийнэ гэдэг бас эргэлзээтэй асуудал. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтынхан мэддэггүй юм уу?
    Уг нь мэднэ даан ч гэмт хэрэгтнүүдийг барьж аваад хорьж цагдаад үнэн мөнийг тогтоож байгаа. Цагдаа нар үнийн хий хоосон хөөрөгдөл болоод байна гэдгийг мэддэг . Тэгээд ченжүд ийг шалгахаар ямар ч хууль зөрчсөн асуудал гарч ирэхгүй. Ченжүүд хятад эрээс  авсан мөнгөө хэзээ ч дансанд байршуулдаггүй юм. Санхүүгийн зохицуулах  хороо  ч “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг эмх цэгцэнд оруулж чадахгүй байна. Тагнуулынхан ч шалгаад илрүүлж чадахгүй байна шүү дээ.
-Төрийн эсрэг гэмт хэргийг ТЕГ-ынхан яагаад илрүүлэхгүй байна вэ?
Ченж Г. Ууганжаргалтай адил мэдээллийг хэд хэдэн ченж бидэнд өгч байв. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулсан боловч “Ийм төрлийн гэмт хэрэг шалгагдсан зүйл одоогоор алга байна” гэсэн хариулт өгч байна лээ. Харин Монгол банкнаас “Валютын үнэ нэмэгдэх брт манайхаас ажлын хэсэг гарч шалгалт хийдэг. Шалгалтаар ченжүүд үнийн хөөрөгдөл гаргаж байгаа гэсэн дүгнэлт гаргаад л өнгөрдөг” гэх утга бүхий зүйлсийг ярьж байв. Харин Тагнуулын Ерөнхий газраас “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг шалгахгүй биш шалгахгүй биш шалгадаг юм байна лээ. Гэвч ченжүүд “Би ам.долларын үнэ ханш нэмэгдэнэ гэж хүмүүс яриад байхаар нь байгаа бүх мөнгөөрөө доллар худалдаанд авчихсан. Өөрийнхөө мөнгөөр валют худалдаж авах нь гэмт хэрэг юм уу” гээд л гүрийчихдэг байна. Харин ам.долларын үнийг дураараа нэмдэг хятад эрийг огт шалгахгүй өнгөрүүлдэг гэдгийг эх сурвалжууд онцолж байв. Мөн Монголын эдийн засаг, ьалютын үнийг  хөөрөгдлийг таван тэрбум төгрөг хүрэхгүй мөнгөөр л бужигнуулчихдаг гэх мэдээлэл ч байгаа юм.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
51916
4 эможи
keyboard_arrow_up