Монгол-Японы цэргийн инженерийн багийнхан хамтарч зам тавина
Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Өнгөрсөн баасан гаригт Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн сургалтын баг Монгол Улсын Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын бүрэлдэхүүн, БХИС-ийн ЦИС-ийн багш нартай хамтран хатуу хучилттай зам байгуулах талаар туршлага солилцох, хамтран хийх зам төлөвлөх,
замын хэмжилт хийх сургалтын нээлтийн ажиллагаа Төв аймгийн Аргалант сумын нутагт боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаагаар Монгол-Японы цэргийн инженерүүдийн хамтын ажиллагааны үр дүнд 2016 онд бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэн өгөх Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв хүртэлх 15км хатуу хучилттай замыг барих ажлын эхлэл буюу сургалт дадлагын хугацаанд тавих 100 метр замын ажлыг эхлүүлж байгаа юм. Хамтарсан сургалтын 14 хоногийн хугацаанд хоёр орны цэргийн инженерүүд туршлага солилцож, судалгаа шинжилгээний арга зүйг харилцан суралцахаас гадна замын трассын дагуу хэмжилт, хөрсний шинжилгээг хийж, зам барих төлөвлөлт, материалын тооцоолол хийх юм байна.