Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 7 сарын 01

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Khaan Quest 2014” олон улсын цэргийн хээрийн сургуулийн хаалтын ёслолын ажиллагаатай. Энэхүү ёслолд Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарын төр засгийн удирдлагууд хүрэлцэн ирнэ.

 

08:00 – 10:00 цагийн хооронд Чингисийн талбайд “Ашигт малтмалын хуулийг буцаан тат” гэсэн нэртэй жагсаал болж байна. Жагсаал талбайн төвд Сүхбаатар жанжны хөшөөний арын том тугнаас урагш талбайн 2 талаар зам дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саад учруулахгүйгээр зохион байгуулагдана.

10:30 цагт Best Western Туушин зочид буудлын 5 давхрын “Соёмбо 3” хурлын өрөөнд Оксфорд Бизнес Групп нь “Тайлан: Монгол Улс 2014” тайлангийнхаа нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.

11:00 цагт БОНХЯ-ны ХААН танхимд "Туул голын онцгой хамгаалалтын бүсийн дагуу хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас  “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд “Ногоон хөгжил” ТТБ болон Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдэл хамтран “Алун гуа хатан ижий-Эв нэгдэл” яруу найргийн наадам зохиох болсон тухайгаа танилцуулна.

12:00 цагт "Blue sky" цамхагт Монголын Боловсрол их, дээд сургуулиудын үзэсгэлэн яармаг болно. Үзэсгэлэнд төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, гадаадын их дээд сургуулиуд оролцоно. Утас: 99003707, 99037871

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5189
0 эможи
keyboard_arrow_up