Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд дараах материалыг бүрдүүлнэ:

Д/д Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Шуудангаар хүргүүлэх
1 Харьяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах  Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр  тайлагнаж хэвлэж авах 
2 Хөнгөлөлтөд хамрагдах иргэний                1. харьяа татварын албанд                      2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргасан хүсэлт  Хүсэлтийг www.mta.mn сайтад Хувь хүн цэсний ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт дотор Тайлангийн маягт, өргөдлийн загвар хэсэгт байршуулсан  нэгдсэн загвараар бичнэ.  / татварын албанд гаргасан хүсэлтэд сургалтын төлбөрт төлсөн  орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргах  хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
3 Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авч ирж эх хувьтай тулгаж баталгаажуулах Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг нотариатаар  гэрчлүүлсэн  байх
4 Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт  Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг  тусгасан  байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг Монгол хэлээр баталгаат орчуулгаар  орчуулсан байх/
5 Сургалтын  төлбөр төлсөн баримтууд  Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр  төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг банкаар эсвэл тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. 
6 Харьяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харьяа татварын албанаас авах / Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн  этгээд тэмдэглэлийг хийж  гарын үсэг зурж,   тэмдгээр баталгаажуулна.   Хуулбарын  хамт авч ирэх,  Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн   этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,  тэмдэг дарж баталгаажуулна.    Дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх   
7 Ажил олгогчоос олгосон   цалингийн тооцооллын  хүснэгт Хүснэгтэд  овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татварын  мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
8 Нийгмийн даатгалын дэвтэр Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх
9 Орлого нотлох бусад баримт  Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудыг авч ирэх

Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан" хөнгөлөлтийг эдлүүлэхдээ. Үүнд дараах материалыг бүрдүүлнэ:

Д/д Бүрдүүлэх баримт Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Шуудангаар хүргүүлэх
1 Харьяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харьяа татварын албанаас авах / Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн  этгээд тэмдэглэл  хийж,   гарын үсэг зурж,   тэмдэгээр баталгаажуулна.   Хуулбарын  хамт авч ирэх,  Татварын улсын байцаагч эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн   этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,  тэмдэг дарж баталгаажуулна.    Дэвтрийг наториатаар гэрчлүүлсэн байх   
2 Харьяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах  Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр  тайлагнаж хэвлэж авах 
3 Хөнгөлөлтөд хамрагдах иргэний                1. харьяа татварын албанд                      2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргасан хүсэлт  Хүсэлтийг www.mta.mn сайтанд  Хувь хүн цэсний ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт дотор Тайлангийн маягт, өргөдлийн загвар хэсэгт байршуулсан  нэгдсэн загвараар бичнэ.  / сургалтын төлбөрт төлсөн  орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргах  хүсэлтэд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
4 Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн байх
5 Сургалтын  төлбөр төлсөн баримтууд  Сургалтын төлбөр  төлсөн эх баримт, хуулбарласан тохиолдолд эх хувьтай тулгаж үзэх, Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг банкаар эсвэл  тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. 
6 Оюутны сургуулийн тодорхойлолт Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан байх 
7 Нийгмийн даатгалын дэвтэр Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх ТУБ эх хувьтай нь тулгаж тэмдэг даран баталгаажуулна.  Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн байх, 
8 Ажил олгогчоос олгосон   цалингийн тооцооллын  хүснэгт Хүснэгтэд  овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан  албан  татварын  мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51855
1 эможи
keyboard_arrow_up