Б.Баяраа: Төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл

2018 оны 1 сарын 03

Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос татвар, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Монголын Төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Төмөр замчид бид төр засгаа хүлээсээр цөхөрч байна. Өнгөрсөн 12 дугаар сард МҮЭХ-ны төлөөлөл, Нийгэм Хамгааллын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэвч ямар ч хариу өгөөгүй. Тиймээс бид өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж, дараагийн зохих арга хэмжээ, тэмцлийн хэлбэрт шилжсэнээ мэдэгдэж байна.

Манай төмөр замчид ширээний ард сууж байгаад олсон орлогоосоо татвар төлдөг юм биш. Өдөр шөнөгүй нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан, ажлын хүнд хэцүүг үүрч, хэвийн бус нөхцөлд ажилладаг. Тэдний авч буй мөнгө цалин гэхээс илүү гаргаж буй хүч, энергийнхээ оронд авч буй нөхөн төлбөр гэсэн үг. Тэгэхээр энэ татвар тэдний амьжиргааны түвшинд халдсан сөрөг үр дагавар гэж үзэж байна. 

Arslan.mn

Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна. Энэ үйлдэл өөрөө нийгэмдээ зохицохгүй. 

Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна. 

Дараагийн удаа бид тэмцлийн олон хэлбэрийг сонгоход бэлэн гэдгээ төмөр замчид төрд анхааруулж байна" гэсэн юм.

Монголын Төмөр Замчдын ҮЭХ-оос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус шийдвэрээ эргэн харж, зохистой шийдвэрт хүрэхийг хүссэн мэдэгдэл хүргүүлэхээр бэлджээ.

МЭДЭГДЭЛ:

 

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51794
0 эможи
keyboard_arrow_up