ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн БУЦААН ОЛГОЛТЫН бүрдүүлэх материал
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө.
Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөж байна.
Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу. /Холбоос: http://www.mta.mn/c/view/11643/
Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал
Орон сууц худалдан авсан иргэний бүрдүүлэх материал