Энэ онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр ажлын 9 хоног амарна
2018 оны 1 сарын 02

Өнгөрсөн онд Монголчууд бүх нийтээр тэмдэглэх найман баяраар ажлын 11 хоног амарсан. Тэгвэл энэ онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын ес хоног амрахаар таарч байна. Үүнд:
| Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр | Огноо | Амрах хоног | Ажлын өдөр таарч байгаа хоног |
| Шинэ жил | Нэгдүгээр сарын 1 /Даваа/ | нэг | нэг |
| Цагаан сар | Хоёрдугаар сарын 16-18 /Бямба-Даваа/ | гурав | нэг |
| Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр | Гуравдугаар сарын 8 /Пүрэв/ | нэг | нэг |
| Хүүхдийн баяр | Зургаадугаар сарын1 /Баасан/ | нэг | нэг |
| Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр | Долоодугаар сарын11, 12, 13, 14, 15 /Лхагва-Ням/ | тав | гурав |
| Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр | Арваннэгдүгээр сарын 8/пүрэв/ | нэг | нэг |
| Улс тунхагласан өдөр | Арваннэгдүгээр сарын26 /Даваа/ | нэг | нэг |
| Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр | Арванхоёрдугаар сарын 29 /Бямба/ | амралтын өдөр таарч байна |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1

1

1

3

2

1
51764
10 эможи
