СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурна

2018 оны 1 сарын 02

Arslan.mn

Цаг, уур орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын

  • 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
  • 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. 

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51746
0 эможи
keyboard_arrow_up