Утаа харьцангуй бага байна

2018 оны 1 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотын ихэнх байршлуудад агаар өглөөний 08:00 цагийн байдлаар бага зэргийн бохирдолтой байна гэж гарчээ. 

Тодруулбал, Мишээл экспо орчимд 71 буюу хэвийн байгаа бол Баянхошуу, Амгалан, Нисэх, Телевиз, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл орчимд агаарын чанарын индекс 119-221 буюу бага зэргийн бохирдолтой байна. 

Харин Монгол газар орчимд дунд зэргийн бохирдолтой, Толгойт орчимд 561 буюу маш их бохирдолтой байна. 

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51731
0 эможи
keyboard_arrow_up