Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн онцлох ДӨРВӨН ХУУЛЬ

2018 оны 1 сарын 02

Arslan.mn

УИХ-аас өнгөрсөн хугацаанд бие даасан 9 хууль, 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Өчигдөрөөс хэрэгжиж эхэлж буй хуулиудаас гол гол хуулиудын зохицуулалтын онцолж байна.

1.5 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ЦАЛИНТАЙ ИРГЭДИЙН ТАТВАР НЭМЭГДЛЭЭ

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль. 
УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан нь өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэр гаргасан нь ажил хийж буй хүн бүхэнд хамаатай учир олон нийтийн анхаарлыг татаж байна.

Уг хуулиар бүх ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг 1 хувиар нэмнэ. Хувь хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлд цалингийнхаа 10 хувийг төлдөг байсан бол шинэ хуулиар 11 хувийн татвар төлнө. Харин аж ахуйн нэгж байгууллагын төлөх нийгмийн даатгалын шимтгэл 11-12 хувь байсан бол мөн 1 хувиар нэмэгдлээ.

Цалин, түүнтэй адилтгах орлогод татварын хэмжээг шатлалтай болгов. Цалингийн хэмжээ их, бага байхаас үл хамааран нийт дүнгийн 10 хувиас татвар авч байгаа энэ хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуульд:   



Сард 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай ажилтны цалинд татварын өөрчлөлт орохгүй.

Оршин суугч бус татвар төлөгч гэж байдаг. Монголд түр хугацаагаар амьдарч буй, Монгол Улсаас орлого олж буй гадаадын иргэдээс авдаг хувь хүний орлогын албан татвар хуучин 10 хувь байсан бол 20 хувь болж нэмэгдсэн.

МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР НААШЛУУЛЛАА

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль.
Энэ хуульд малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулахаар заасан. Уг хуульд:

Улсад 20 жил ажилласнаас 15 жилд нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 15 жил ажилласнаас 12.6 жилд нь  малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйд тэтгэвэр тогтоох эрхзүйн орчин бүрдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Arslan.mn
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Улсын төсөвт 44.6 тэрбум төгрөг тусгажээ.

"ЦАЛИНТАЙ ЭЭЖ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль. 

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг олгохоор боллоо. Мөн:

  • 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах юм.
     
  • 396.6 мянган иргэний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119.5 тэрбум төгрөг зарцуулна. 
Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
51717
1 эможи
keyboard_arrow_up