НЭГДҮГЭЭР САРД ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?

2018 оны 1 сарын 01

Arslan.mn 

Хоёр ес хэдийнэ эхэлжээ. Нэгдүгээр сар бол Монгол орны хүйтний оргил үе. Энэ сард цаг агаар ямар байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас тойм гаргасныг хүргэе.


БAРУУН ЗҮГИЙН НУТАГ

Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Увсын зүүн хойд, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Увс, Завханы хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Энэ сард орох цасны хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд болон зүүн хойд, Завханы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар,  нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

ТӨВИЙН НУТАГ

Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сэлэнгийн нутаг, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө Дархадын хотгороор 22-27  градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3-8 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 41-46 градус, өдөртөө Дархадын хотгороор 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 Энэ сард орох цасны хэмжээ нь Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун өмнөд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэг болон гуравдугаар арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ

Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

 Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед түр зуур 16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН НУТАГ

Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.             

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин  хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 27-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

 Нэг болон гуравдугаар арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
51702
2 эможи
keyboard_arrow_up