Баярын дөрөв хоногийн ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛҮҮД

2017 оны 12 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 106 жилийн ой тохиож байна. Үүнтэй залгуулан бямба, ням гараг болон шинэ жилийн баярын амралт таарч буй бөгөөд иргэд үргэлжлүүлэн дөрөв хоног амрах юм.

Эдгээр өдрүүдэд цаг агаар ямар байх, эмнэлэг болон банк ямар хуваариар ажиллах, ямар үйл явдлууд болох талаар багц мэдээллийг хүргэж байна.

ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?

Дараалсан дөрвөн өдөр амарч байгаатай холбоотойгоор иргэд агаар салхинд гарах, хөдөө орон нутгийг зорих хандлагатай.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, говийн аймгийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарчээ. Гэвч энэ сарын 28-наас эхлэн хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас ч онцгойлон анхааруулж байгаа юм.

Иймд та хөдөө орон нутгийг зорих гэж байвал цасан шуурга шуурч, замын нөхцөл хүндэрч болзошгүй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл, зам сонгох, малчид бага насны болон ахмад настнуудыг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯМАР ХУВААРИАР АЖИЛЛАХ ВЭ?

Шинэ жилийн баярын өдрүүдэд зарим лавлагаа төвүүдийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг Эрүүл мэндийн яамнаас гаргасныг хүргэж байна.

д/д Байгууллага Зөвлөгөө өгөх утасны дугаар /24 цагаар ажиллана/ Ажиллах цагийн хуваарь
1 Гэмтэл, согог судлалын үндэсний төв 70180136

Амбулаторийн тусламж үйлчилгээг 09:00-16:00 цагийн хооронд Хүлээн авах яаралтай, тусламжийн тасгаар үзүүлнэ.

Хүлээн авах яаралтай, тусламжийн тасаг 24 цагаар

2 Улсын нэгдүгээр төв эмнэлэг 323372 Амбулатори-29,30,31,1-нд амарна. Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллана
3 Улсын гуравдугаар төв эмнэлэг 70187822-Харвалт, шигдээс, мэдрэл, зүрхний мэс заслын алсын ойр болон алсын дуудлагад зөвлөгөө, лавлагаа өгнө -24 цагаар
4 Халдварт өвчин судлалын үндэсний төв

Тандалтын алба

11-455388

Хүлээн авах тасаг

11-450491

100 Халдвартын яаралтай тусламжийн утас 24 цагаар ажиллана
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Эх барих, эмэгтэйчүүд 80809102

Хүүхэд 80809100

Лавлагаа авах утас:  24 цагаар

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг – 360951,  70121201

Хүүхдийн эмнэлэг- 362715, 70141403

 

Харин  дүүргийн эрүүл мэндийн төвийн

  • Гэмтэл,
  • Мэс засал,
  • Дотор,
  • Шүд,
  • Хүүхдийн кабинетууд 10-16.00 цаг хүртэл ажиллана.

Мөн Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн кабинетуудад 10:00-16:00 цагийн хооронд үзлэг хийх бөгөөд дараах утсаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Д/д Байгууллагын нэр  Утасны дугаар
1 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 322539
2 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150053
3 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290
4 Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 70491003
5 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464
6 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98254999
7 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793
8 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
9 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278
 

БАНКУУД ЯМАР ХУВААРИАР АЖИЛЛАХ ВЭ

ХААНА, ЮУ БОЛОХ ВЭ?

Энэ сарын 29-нөөс эхлэн "МААМУУ" цуврал анимэйшн дараах сувгуудаар гарна. Гарах цагийн хуваарьтай танилцана уу.

“Цөмөөхэй балет”

Хэзээ: 12 сарын 29-ний 19.00 цаг, 30-ны 17.00 цаг
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Тасалбар: 20, 30, 40, 60 мянган төгрөг

"Циркийн Адал Явдал" Хүүхдийн Шинэ Жил

 "Корпорейт Конвейшн Центр" Хүүхэд багачууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохиодог шинэ жилийн баяр

Хэзээ: 12 сарын 29-ний 15.00 цаг
Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Тасалбар: 40 мянган төгрөг

Гайхамшигт хайрцаг шинэ жилийн шилдэг тоглолт

Хэзээ: 12 сарын 29, 30-ны 15.00 цаг
Хаана: МҮЭСТО
Тасалбар: 25 мянган төгрөг

“3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг

Монголын хамгийн анхны бага театрын үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг. "Бүтээлч Бамбуу" байгууллагын доорх Бамбуу театрын хамгийн анхны уран бүтээл болох "3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг тоглох гэж байна.

Хэзээ: 12 сарын 30, 31-ний 14, 16.00 цаг
Хаана: Чойжин Сүитс
Тасалбар: 10, 15 мянган төгрөг

SHARK NIGHT ирээдүйн шаркуудын нэгдсэн шинэ жил

Хэзээ: 12 сарын 29-ний 18-23.00
Хаана: Salm Pub&Bar
Тасалбар: SPECIAL TAX – 150K, VIP ZONE - 200K

Брикхаус Шөнийн Хямдрал 30%

Хэзээ : 12 сарын 30-ны 21:00-24:00

Хаана: Брикхаус Минж Плаза салбарт

VIP New Year Eve Music Party

Хэзээ: 12 сарын 31-ний 23.00

Хаана: Парк Кастл

 

Англи Хэлний Ярианы Клуб

 Руминь улсаас ирсэн John багштай ярилцах боломж.

Хэзээ: 12 сарын 30-ны 13.30-16.00 цаг

Хаана: Баянзүрх дүүрэг Story Hub Mongolia

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51671
0 эможи
keyboard_arrow_up