Хан-Уул дүүргээс үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэн аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд

2014 оны 6 сарын 30

Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг 2014.07.01-07.02-ны дотор Худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авна.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь цэнхэр өнгийн цагаан хээтэй /нүүрэн тал нь 3м2/ асар майхантай байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
1. Худалдаа, үйлчилгээ гаргахыг хүссэн албан хүсэлт, өргөдөл /эрхлэх үйлчилгээний төрөл, хаяг, харилцах утас зэргийг тодорхой дурьдах/
2.  Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар /ХУД-т үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ/, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /ХУД-ийн харъяат байх/
3.    Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт, бүртгэлийн хуудас, холбогдох стандартын  шаардлага хангасан тухай хуудасны хамт / хуулбар/
4.  Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ, батламжийн хуулбар
5.    Цэнхэр өнгийн цагаан хээтэй 3 метртэй асарын фото зураг /жич комъпютерээр хийсэн зураг авахгүй/
6.    Тогооч / худалдагч/  ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхний хуулбар
7.    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан шинжилгээний дэвтрийн хуулбар.
Бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид /Жуулчдад зориулсан үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа гаргах ба цэнхэр өнгийн цагаан хээтэй асартай байна.
Бүрдүүлэх материалд:
•    ААНБ албан хүсэлт, иргэн өргөдөл
•  Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар / иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
•     Бараа бүтээгдэхүүний танилцуулга
•    Цэнхэр өнгийн 3 метртэй асарын фото зураг.

                        ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5166
0 эможи
keyboard_arrow_up