ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба 2017 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГАА хэлэлцлээ

2017 оны 12 сарын 28

Arslan.mn

Нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба бол ард иргэдийн дунд болон өнөөгийн нийгэмд өдөр тутам ус агаар мэт хэрэгцээтэй байгаа, амар амгалан амьдралын дархлааг бэхжүүлэх үүрэг хүлээсэн алба юм.

Тус алба нь 2018 онд “Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дүрэм, бодлого-үйл ажиллагааны дэд хөтөлбөр-2020”-ийг гаргаж хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын анхан шатны нэгж дээр ард иргэд цагдаагийн байгууллагын гүүр болж хамгийн их ачаалалтай ажилладаг хороо хариуцсан хэсгийн байцаагчийн ажлыг чанаржуулах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Хэсгийн байцаагч хөтөлбөр”-ийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Arslan.mn

Нийгмийн дэг журмыг өдөр тутам сахиулан хамгаалах, баяр ёслолын болон олныг хамарсан арга хэмжээний үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ иргэдэд таатай, хүртээмжтэй хүргэх ажил, арга хэмжээгээ шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар гол зорилгоо болгон ажиллахаар төлөвлөжээ.

Монгол улс олон зуун жилийн төр ёсны болон уламжлагдсан ёс заншилаар амьдарч ирсэн ухаалаг ард түмэнтэй, ухаан төгс ард түмнийхээ их итгэл, дэмжлэгээр амар амгалан амьдралыг хамтдаа цогцлооно гэдэгт тус албаны нийт бие бүрэлдэхүүн итгэл төгс байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51641
0 эможи
keyboard_arrow_up