ҮСХ: Малын тоо 66.2 сая толгойд хүрч өссөн байна

2017 оны 12 сарын 28

Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа.

Arslan.mn

Мал, тэжээвэр амьтны тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-нд улс орон даяар явуулсан. Тооллогод 11.5 мянган хүн тоологчоор, 1.688 мянган хүн хянагчаар ажиллажээ.

Тооллогоор малын тоо 66.2 сая толгойд хүрсэн бөгөөд өмнөх оноос 4.6 саяар нэмэгдсэн байна.

Нийт мал сүргийн 45.5 хувийг хонь, 41.3 хувийг ямаа эзэлж байна.  Түүнчлэн адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.

Мөн малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрсэн ноь өмнөх оноос 2.3 хувиар өсчээ. Бага малтай өрхийн тоо буурч, их малтай өрхийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 200 хүртэл малтай өрх өмнөх оныхоос 1.8 функтээр буурчээ.  Шинээр малтай болсон өрх 17 мянга байгаа аж.

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа “Малчдын тэтгэврийн насыг наашлуулах болсонтой холбогдуулан малчдын мэдээллийг илүү тодорхой болгосон. 302.5 мянган малчин байна. Нийт малчдын 44.2 хувь нь зээлтэй" гэсэн юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51639
0 эможи
keyboard_arrow_up