Барилга, хот байгуулалтын яамны сайдын зөвлөлийн хуралдаан боллоо

2017 оны 12 сарын 27

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамны сайдын зөлөлийн хуралдаан болов. Тус хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарын тухай ажлын хэсгийн танилцуулга, Яам, агентлаг, харъяа байгууллагуудын чиг үүргийн хуваарилалтыг боловсронгуй болгох асуудлаар ажлын хэсгийн танилцуулга, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай сонгон шалгаруулах хорооны санал дүгнэлт, танилцуулга, геодиз, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, барилгын хууль тогтоомжын дагуу сургалт явуулах, зэрэг дэв олгох болон барилгын ажил, зураг төсөл, өргөх байгууламж, түүний эд анги, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, төрийн зарим чиг үүргийг Монголын барилгын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассиоцацид шилжүүлэн гүйцэтгүүлэх тухай сонгон  шалгаруулах хорооны саналыг дэмжиж шийдвэрлэсэн байна.

Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд  хэлэлцсэн асуудлуудын хүрээнд өөрсдийн санал дүгнэлтийг хэлж, дэмжин ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51606
0 эможи
keyboard_arrow_up