НЗДТГ-аас захирамж гарахгүй бол 12 сарын 31-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017 оны 12 сарын 27

Arslan.mn

Шинэ жилийн баяртай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан нийслэлийн авто замын түгжрэл 20-30 хувиар нэмэгджээ. Тиймээс түгжрэл бууруулах үүднээс ЗЦГ-аас энэ сарын 31-ний өдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцол авто машины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар авсан санал асуулгад оролцогчды 60 гаруй хувь нь дэмжсэн байна. Шинэ жилийн баярын өдрүүдээр авто машины дугаарын хязгаарлалтыг дэмсэн иргэдийн санал асуулгын тайлан, дүнг НЗДТГ-т хүргүүлжээ. Хэрэв НЗДТГ-аас энэ дагуу захирамж гаргавал энэ сарын 31-нийг хүртэл авто замын хөдөлгөөнд оролцох авто машиныг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор хязгаарлах аж. Харин захирамж гарахгүй бол шинэ жилийн баярын өдрөөр буюу 12 сарын 31-нд дугаарын хязгаарлалтгүйгээр зорчих болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51584
0 эможи
keyboard_arrow_up