ФОТО: “Чулууны хээ-2” үзэсгэлэн дэлгэгдэж байна

2017 оны 12 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн химич, эрдэс судлаач, сэтгүүлч Гомбожавын Гонгоржав “Чулууны хээ-2” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Өдгөө 80 насыг зооглож байгаа тэрбээр амьдралынхаа 50 гаруй жилийг эрдэс судлал, тэр тусмаа чулуу судлалд зориулсан нэгэн юм.

"Чулууны хээ -2" үзэсгэлэнд толилуулсан үзмэрүүдийн тоонд манай гарагийн олон үндэстний армян, руни, еврей, хүннү, согд, уйгар, араб, түрэг, хятад зэрэг үсэг бичгийн зурлагатай яв цав нийцэх 30 гаруй дүрс, 30 орон зайд байгаль өөрөө урлаж зурж чадсан гайхамшгийн дээжсийг багтаасан байна.

Arslan.mn

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Гобможавын Гонгоржав нь "Монголчуудын чулуун өв соёл", "Монголчуудын модон өв соёл", "Монголчуудын идээ ундааны өв соёл" тэргүүт олон арван шилдэг ном зохиол бичиж, туурвисан билээ.

Мөн тэрбээр "Монголчуудын чулуун өв соёл" нэртэй цуврал үзэсгэлэнгээ Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын Үндэсний музейд тус тус дэлгэж, үзэгчдийн хүртээл болгож байсан  аж. Энэ удаагийн "Чулууны хээ - 2" үзэсгэлэнг "Монгол Сувдан сондор" хөтөлбөрөөс зохион байгуулж, Монголын Үндэсний музей хамтран ажиллаж байгаа юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51541
0 эможи
keyboard_arrow_up