Улсын байцаагчид торгууль шийтгэвэр бичихэд анхаарах асуудлууд сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор н.Энх-Амгалан 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Улсын байцаагчид торгууль шийтгэвэр бичихэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Улсын Ерөнхий Прокурорын газрын даргын хамтарсан 2012 оны 27-ны өдрийн А34, 303 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдаас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, түүнд прокурор хяналт тавих журмын хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамжийн дагуу хэлтсийн 2013, 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудын хууль, эрх зүйн үндэслэлийг шалгалсан тухай шалгалтын танилцуулга болон шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд цаашид захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцсан үр дүнтэй сургалтаболлоо. Сургалтанд хэлтсийн 21 улсын байцаагч хамрагдлаа.