ӨНӨӨДӨР: Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, пнeвмококкийн эсрэг вакцины талаар МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

2017 оны 12 сарын 26

Arslan.mn

Хангарьд ордны 14 давхарт

10:00 цагт Нийслэлийн Хөдөлмөрийн аварга тодруулах ёслол болно.

МҮЭСТО-нд

10:00 цагт Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно.

МҮЭ-ийн холбооны байранд

11:00 цагт Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хамтран Татварын нэмэгдлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт "Чулууны хээ-2 Чулуу бичиж байна" үзэсгэлэн нээлтээ хийнэ.

ЭМЯ-ны 306 тоотод

11:00 цагт Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, пнeвмококкийн эсрэг вакцины талаар болон энэ жилийн ханиад томууны онцлог, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт Иргэний шударга шүүх ТББ, Монголын хүний төлөө намууд нэгдүгээр сарын 13-нд Улс төрийн бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг МХТН-ын дарга Х.Бат-Ялалт халз мэтгэлцээнд дуудах болсон талаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51528
0 эможи
keyboard_arrow_up