Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

2017 оны 12 сарын 25

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 657 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 476 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 19 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтсэний 4 нь бага насны хүүхэд байжээ. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллав.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ажиллалаа. 

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал:

1. Ховд аймгийн нутаг Алтай сумын нутаг “Улаан толгой” гэх газар асфальтан замд K.Rio маркитйн маркийн автомашины жолооч N.X-trail маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 38 настай С-н амь нас хохирсон.

Нийслэлд:

1. ХУД-ийн нутаг Биокамбинатын замд T.Pruis маркийн автомашин T.Pruis маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 41 настай З-н амь нас хохирсон хэргийг тус алба шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51520
0 эможи
keyboard_arrow_up