Хорт хавдрын эмчилгээнд ахиц гаргах төслийн талаар хэлэлцэж байна

2014 оны 6 сарын 30

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй RAS/6/065 төслийн SBRT буюу Стереотактикт туяа эмчилгээний технологийн хэрэглээг сайжруулан хорт хавдрын эмчилгээнд ахиц гаргах” төслийн удирдагч нарын уулзалтыг Цөмийн энергийн газар, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 30-наас 07 сарын 04 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж  байна. ОУАЭА-ийн “Цөмийн шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжил, сургалтын хамтын ажиллагааны Ази, Номхон далайн бүсийн засгийн газар хоорондын гэрээ”-ний хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү уулзалтад Австрали, Бангладеш, Хятад, Энэтхэг, Япон,  Камбож, Филиппин, БНСУ, Сингапур, Шри Ланка , Тайланд  зэрэг орнуудын 20 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн уулзалтын зорилго нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хорт хавдрын эмчилгээний чанар, бүтээмжийг сайжруулах, хавдрын эмч болон физикч эмч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Төсөл хэрэгжсэнээр цаашид Стереотактикт технологийг үр өгөөжтэй аюулгүй ашиглах, элэгний болон уушигны хорт хавдрын үед Стереотактикт технологийн протокол ашиглах боломжтой болох ба хамтын ажиллагааны хүрээнд гишүүн орнууд харилцан мэдээ, мэдээлэл, туршлага солилцох боломж бүрдэж байгаа нь онцлог болж байна.

Орчин үеийн энэхүү дэвшилтэд технологийг эмчилгээнд нэвтрүүлснээр Өвчтөнд ямар эмгэг байна, Эмгэгийн голомтын байрлал хаана байна, Цаашдын явц, Хэрхэн эмчлэх вэ, Эмчилгээ хэрхэн явагдаж байна вэ зэрэг гол асуултуудад хариулахад дэмжлэг болох юм. Мөн цаашлаад эмчилгээний бүтээмж, чанар  сайжирна гэж үзэж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад цацраг идэвхт үүсгүүр ашиглан жил бүр 8000 гаруй өвчтөнд оношилгоо, эмчилгээ хийгдэж хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд  ашиг тусаа өгч байгаа юм байна.

Онцлоход Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний гишүүн орны хувьд цөмийн технологийн энхийн хэрэглээний бодлогыг биелүүлэн, бусад гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн цөмийн технологийг энхийн зорилгоор дэлхийн нийтэд ашиглах үйл ажиллагааг дэмжин ажилласаар байгаа билээ.

.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5152
0 эможи
keyboard_arrow_up