Д.Мөнхжаргал: Хар тамхи, мансууруулах бодист донтсон 70 000-90 000 хэрэглэгч байна

2017 оны 12 сарын 25

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн бодлогын хорооноос нийслэлийн харьяа агентлаг байгууллагуудад Хүүхэд залуусыг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг олон нийтэд ухуулан таниулах, түүнтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсооход Нийслэл, орон нутгийн төр захиргаа, олон нийтийн байгууллагуудын хамтын оролцоо, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр уриалга гаргаж, санал хүргүүлжээ.
 
Сүүлийн жилүүдэд Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид эрчимтэй нэмэгдэж байна. Одоогоор улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодис хэрэглэгч, донтогчид цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр 5000-8000, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн судалгааны дүнгээр 70000-90000 хэрэглэгч байна гэсэн мэдээлэл байна.
 
НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн нь бидний боловсролын салбарт гаргасан бодлогын алдааны үр нөлөө нийгэмд илэрч буйн илэрхийлэл хэмээн онцоллоо. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол 18-35 насны залуучууд зонхилон хэрэглэж, сүүлийн үед насанд хүрээгүй буюу ЕБС-ийн сурагчид хэрэглэх нь тохиолдол нэмэгдэж байна. Нэгэнт донтсон хүнийг эмчлэхэд таван хувь нь хар тамхинаас гардаг.  Тэгэхээр тухайн хэрэглэгч эдгэшгүй өвчинтэй болсон гэсэн үг.

Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг урьдал болгон хийх нь бидний хамгийн чухал бөгөөд тулгамдсан асуудал юм гэж тэрбээр хэллээ.
 
Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  хор хөнөөлөөс хүүхэд залуусаа хамгаалах, хор хөнөөлийг сурталчлан таниулах, донтолт, түүнтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хүүхэд залуучуудынхаа эрүүл мэнд, удмын санг хамгаалах, өсвөр насны хүүхэд, залуучууд хүмүүжил төлөвшилд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн зөвлөгөөн хийх зорилгоор НЗД-ын тамгын газар түүний харьяа байгууллагууд энэ чиглэлээр судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Нийгмийн хөгжлийн хорооны хуралд танилцуулах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
51511
1 эможи
keyboard_arrow_up