Төсөөлөн бодох аргаар шатар тогловол сэтгэн бодох үйл ажиллагаа, оюуны хурдыг асар өндөр түвшинд хөгжүүлдэг

2017 оны 12 сарын 25

Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар "Оюуны матриц" академиас хэвлэлийн бага хурал хийлээ.

Arslan.mn

"Оюуны матриц" академийн багш Г.Нямрагчаа "Манай академи төсөөллийн шатар гэх төрлийг хөгжүүлээд явж байна. Төсөөллийн шатрыг тоглохдоо жирийн хараатай хүмүүс нүдээ боож байгаад тоглодог. Ой тогтоолтын аргыг ашиглан тоглох нь маш үр дүнтэй байдаг.

Тиймээс бид харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургахын тулд 116 дугаар сургуультай хамран ажиллаж байна. Хүүхдүүд маань төсөөллийн шатраа тоглож сураад та бүхэнтэй үр дүнгээ хуваалцахаар ирсэн байна" гэв. 

Arslan.mn

Багш Ч.Мөнхбаатар "Шатар гэдэг оюуны спорт. Шатар тоглосноор хүн оюунаа маш өндөр түвшинд хөгжүүлдэг. Харахгүйгээр хүн төсөөлөн бодох аргаар шатар тоглоно гэдэг нь сэтгэн бодох үйл ажиллагаа, оюуны хурдыг асар өндөр түвшинд хөгжүүлэхэд маш үр дүнтэй. Тиймээс бид хараагүй хүүхдүүд хүртэл шатар тоглох боломжтой юм байна гэдэг үүднээс энэ чиглэлээр ажиллаж байна. 

Манайх 116 дугаар сургуультай хамтарч эхний ээлжинд 6 хүүхдийг сонгосон байгаа. 3 сарын туршид хүүхдүүд энэхүү шатрыг бүрэн тоглож сурсан. Цаашид бид хараагүй хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа" гэв. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51504
0 эможи
keyboard_arrow_up