Улстөрч цахим сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2017 оны 12 сарын 25

Монголын улстөрийн анхны 7 хоног тутмын цахим сонины ээлжит шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Улс орны нийгэм, улстөрийн амьдрал, улстөрчийн мэдээ мэдээлэл, ярилцлагыг эрхэм уншигч танд хүргэдэг тус сонины энэ удаагийн дугаарт ”Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ”, “У.Хүрэлсүх: 2019 он гэхэд утааг 10 хувь бууруулна”, “Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах ээжүүдийн анхааралд”, “Иргэн таны авч буй ямар бараа үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөгийг мэдэх үү...” зэрэг мэдээ , мэдээлэл мөн “Аядуу зөөлөн М.Энхболдын хатуу анхааруулга ба Ц.Нямдорж”, “Н.Энхбаяр 100 хувийн саналаар огцрох улстөрч мөн үү...”, “Ерөнхийлөгчийг бүдгэрүүлсэн том гар...”, “ХҮН-ыг хороосон поп-ууд, МАХН-ыг хуваасан топ-ууд”, “Цэргийн албан чимээгүй боолчлол”, “Б.Хурц явлаа, ширээн доороосоо гар...” зэрэг сонирхолтой нийтлэлүүдийг багтаалаа. Түүнчлэн Маскны хэрэглээний талаар сурвалжлага, УИХ-ын гишүүдийн тойргоос нь бэлтгэн хүргэдэг “Тойрогт нь...” цуврал сурвалжилгаа энэ удаад Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргоос сонгогдсон С.Жавхлан гишүүний тойргоос бэлтгэлээ. Харин манай Редакцын зочны буланд Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Батбаясгалан уригдаж цаг үеийн халуун сэдэв болох нийслэл хотын агаарын бохирдлын талаар дэлгэрэнгүй ярилаа. Эрхэм уншигч та манай “Улстөрч” сонинд гарсан мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилгыг www.ulsturch.mn сайтаас хүлээн авч уншаарай. Мөн та сониноо Түгээмэл шуудан, Улаанбаатар шуудан, Монгол шуудангаар захиалах боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51503
0 эможи
keyboard_arrow_up