Энэ баасан гарагт бүх нийтээр амарна

2017 оны 12 сарын 25

Arslan.mn

Энэ долоо хоногийн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" тохиож байгаа тул  бүх нийтээр амарна.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон бөгөөд энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 106 жилийн ой тохиох юм.

Монголчууд энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн билээ. Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулсан юм.

Мөн үргэлжлүүлээд иргэд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал амралтын бямба, ням гараг багтаад дөрөв хоног амрах нь.

Энэ баасан гарагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлж байгаа бөгөөд сурагчид хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл амрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51484
0 эможи
keyboard_arrow_up