Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулахаар ярьж байна

2017 оны 12 сарын 22

Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн хүүгийн шинэ журмыг  боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Шинэ журмыг оноос өмнө танилцуулахаар төлөвлөжээ.. Ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхэд хэд хэдэн хүндрэл байгаа. Юуны өмнө иргэдийн худалдан авах чадвар хүрэхгүй, боломжтой нэг нь орон сууцаар хангагдчихсан. Хоёрт зээлийн эх үүсвэрийн асуудал бас бий. Улсын төсөвт тодорхой эх үүсвэр суулгаж өгсөн ч энэ нь төдийлөн хүртээмжтэй бус. Одоо бол эргэн төлөгдсөн зээлийн орлогоор  ипотекийн  эх үүсвэр хийж байна. Байдал хэдий ийм  ч орон сууцны зээлийг цааш идэвхтэй үргэлжлүүлэх бодит шаардлага байгаа. Зах зээл дээр өнөөдөр борлогдоогүй 30 мянган орчим орон сууц бий гэх тоо баримт дурдагддаг. Үүний улмаас барилгын компаниуд банкны өрөнд барьцаалагдсан байдалтай байна. Эдгээр бэлэн орон сууцуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлага бий. Улаанбаатарын утааг бууруулах арга зам нь  гэр хорооллыг барилгажуулах явдал. Ийм ийм бодит шалтгааны  улмаас ипотекийн зээлийг зайлшгүй идэвхжүүлэх шаардлага байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зээлийн хүрээг өргөжүүлэхэд хамгийн том саад тээг болж байгаа нь иргэдийн худалдан авах чадвар буюу 30 хувийн урьдчилгааг гэж байна.  Үндсэндээ 30 хувийн урьдчилгаа төлөх иргэд бараг үгүй болсон.

Иймээс цаашид ипотекийн найман хувийн зээлийг амь оруулахын тулд журмыг шинэчлэх шаардлага үүсэж буй юм.  Иймээс салбарын сайдын зүгээс журмыг шинэчлэн, энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн.

Ипотекийн зээлийн одоогийн схем нь үнэт цаасжуулалт дээр суурилж байгаа бөгөөд  Засгийн газарт шилжихэд санхүүжилтийн схемийг өөрчлөхөөс аргагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Эдийн засгийн хүндрэлтэй, иргэдийн орлого өсөхгүй байгаа энэ цаг үед урьдчилгаа 30 хувийг бууруулснаар зах зээлд борлуулагдаагүй 25 мянга орчим орон сууц эзэнтэй болох нөхцөл бүрдэх юм.

Шинэчилсэн байдлаар журмыг боловсруулахдаа эх үүсвэрийг Засгийн газарт шилжүүлсэн байхаар тооцож байгаа юм. Ингэхдээ:

-30 хувийн урьдчилгааг бууруулах

-Банкаар дамжуулахгүй шууд иргэдэд олгох гэсэн хоёр шинэчлэлийг тусгахаар яригдаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51443
0 эможи
keyboard_arrow_up