Бэлэг бэлгийн дээдийг Хүүхэлдэйн театраас

2017 оны 12 сарын 22

Хүүхэлдэйн театрын үе үеийн уран бүтээлчдээс бүрдсэн галла тоглолтыг энэ сарын 25, 30-ны өдрүүдэд МҮЭСТО-нд тоглохоор зэхсэн нь хүүхэд багачуудад Шинэ жилийн баярыг угтсан хамгийн том бэлэг гэж болно. Тус театрынхан зөвхөн сор болсон бүтээлүүдээ түүвэрлэн хүргээд зогсохгүй хүрэлцэн очсон хүүхэд багачууд бүрт ухаалаг бэлэг өгөх аж.

Энэ тухайд дурдахад тасалбар худалдан авсан хүүхэд бүр “ЯНЗ” аппликейшныг гар утсандаа /App store/-с татан суулгаснаар Хүүхэлдэйн театрын жүжгийг хүссэн үедээ хүлээн авч үзэх боломжтой болж байна гэсэн үг. Тодотгож хэлбэл, та галла тоглолтын билетийг хүүхэддээ худалдан авч өгөөд ганц удаагийн тоглолт үзээд өнгөрөх бус тухайн билетээ хадгалаад хүссэн үедээ, тухалсан газартаа интернэтгүй орчинд тус тетарын шилдэг жүжгээс үзэж болох нь.

Дэлхийн дэвшилтэт AR технолиогоор баяжуулан гаргаж буй монголдоо анхдагч тасалбар юм. Та гар утсандаа "Чингисийн билиг сургаалт үлгэр" АПП-ыг үнэ төлбөргүй татаад тасалбарын ард байгаа тайзруу чиглүүлэхэд " Чоно ба долоон ишиг" жүжиг тоглогдоно. Та болон танай гэр бүлийнхэн интернетгүй орчинд хэдэн ч удаа үзэх боломжтой.

          Мөнхүү бэлэгт 4D ухаалаг карт, ухаалаг утас, таблетийн тусламжтайгаар play store-руу ороод argun түлхүүр үгээр АППЛИКЕЙШН үнэгүй татаад утасны дурангаа хөзрөн картандаа тааруулаарай ид шидийн мэт ертөнцөөр аялах болно. Үүнээс гадна Хүүхэлдэйн театрын уран бүтээлүүдийн дүрүүдээс бүтсэн буддаг ном болох "Долоон дэлбээт цэцэг", " Тэнэг бяцхан хулгана", "Болдоггүй бор өвгөн" зэрэг жүжгүүдийн баатруудтай танилцаж, тэднийгээ доорхи өгөгдсөн зургуудаас нь олж өнгө ялган будахаас эхлээд олон гайхамшигт зүйлийг үзэхийн зэрэгцээ бэлэгт дагалдан ирэх амттаныг ч бас мартаагүй гэнэ.  

Шуурхай.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51440
0 эможи
keyboard_arrow_up