Жирэмсэн эхэд сар бүр 40, хүүхдээ төрүүлсний дараа 50 мянган төгрөг олгоно

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг өмнөх Засгийн газрын үед буюу Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа боловсруулсан юм.

Энэ дагуу ирэх оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 000, гурав ба түүнээс олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т улиралд нэг удаа 240 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.

Ингэснээр жирэмсний 5 сартайгаас эхлэн сар бүр олгодог 40 000 төгрөгийн тэтгэмжийг зогсоох, эсэх талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэл хугацаанд сар бүр 40 000,  хүүхдээ төрүүлсний дараа "Цалинтай ээж" хөтөлбөрийн дагуу 50 000 төгрөгийг үргэлжлүүлэн авна. Гэхдээ 50 болон 40 мянган төгрөгийн тэтгэмжийг нэг эхэд давхцуулан, зэрэг олгохгүй. Мөн 50 000 төгрөгийг зөвхөн ажил эрхлээгүй, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдэд л олгоно" гэв.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилгоор дээрх тэтгэмжийг олгож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51434
1 эможи
keyboard_arrow_up