БНСУ-аас сүрьеэ, тэмбүүтэй таван Монгол иргэнийг нутаг буцаажээ

2017 оны 12 сарын 22

Холбоотой Зураг

Монгол  Улсын Хөдөлмөрийн яам (хуучнаар), Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч Улсын тавьсан шаардлагын дагуу (хоёр улсын хооронд байгуулсан ХОСБ) эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн иргэдийг хурдан шуурхай найдвартай  чирэгдэлгүй илгээх  нь манай байгууллагын нэн тэргүүний зорилго юм.

Өнгөрч буй 2017 онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй Сүрьеэ-4, Тэмбүү-1 илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гарав.

БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг Сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан, эдгэрсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулж байгаа тул 2018 оны СХТТШ-ын бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51425
0 эможи
keyboard_arrow_up