Зам, замын байгууламжийн ажлуудад 34 нэр төрлийн 1961 шинжилгээ хийжээ

2017 оны 12 сарын 21

Arslan.mn

НАЗХГ-ын Материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лабораторид 2017 онд нийслэлд хэрэгжсэн зам, замын байгууламжийн  ажлуудад нийт дүнгээр 34 нэр төрлийн, давхардсан тоогоор  1 961 орчим материалын шинжилгээ хийж, хяналт тавин ажиллалаа. Үүнээс Хөрс чулуун материалын шинжилгээ 204,  Замын далангийн нягт чийгийн туршилт 375 цэгт, цемент бетоны 27, шахалт болон гулзайлтын бат бэх, эрдэс нунтагийн 23, явган замын хавтан шинжилгээ 21, замын хашлага шинжилгээ 34, Битумын шинжилгээ 41, Эмульсийн шинжилгээ 2,  Мастикийн шинжилгээ 1, Асфальтбетон хольцны орц тогтоох туршилт 36, Маршаллын туршилт  105 удаа,  Асфальтбетон хольцны орц мөрдөлтийн туршилт 4, Асфальтбетон хучилтаас 86 объектоос 682 ширхэг дээж өрөмдөн авч нягт, зузаан тодорхойлох туршилт хийжээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51388
0 эможи
keyboard_arrow_up