21 мянган өрх 4 квт-ын цахилгаан халаагуур залгах боломж бүрдэнэ

2017 оны 12 сарын 21

Засийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 2017 оны 1-3 дугаар саруудад тодорхой хязгаартайгаар 50 ба 100 хувь, 11-р сараас эхлэн бүх аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар тус тус хөнгөлж эхэлсэн.

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүрэгт  эрчим хүчний салбараас хийж буй бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцах үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Б.Насантогтох, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нар тарифын хөнгөлөлтийн хэрэгжилт болон түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хийж буй ажлуудаа танилцууллаа. 

Arslan.mn

Тарифын хөнгөлөлтийн хүрээнд 2017 онд нийслэлийн гэр хорооллын 118752 өрх 74.3 сая кВт.ц цахилгаан хэрэглэж, 4.8 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлт эдлээд байна. Хөнгөлөлттэй холбоотойгоор нийслэлийн гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангадаг агаарын шугамын ачаалал 2016 оны мөн үетэй харьцуулахад дунджаар 10.5 МВт буюу 13 хувиар өсөж байна.

 

Агаарыг бохирдуулахад хамгийн их нөлөөлж буй гэр хорооллын айл өрхүүдэд халаалтаа цахилгаанаар шийдэхэд нь дэмжлэг болох үүднээс Эрчим хүчний яам, УБЦТС ТӨХК-тай хамтран нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлалтай гэр хорооллын 21 мянган айл өрхөд 4 киловаттын хүчин чадалтай цахилгаан халаагуур залгах техникийн боломжийг бий болгох, 70 байршлын 4000 гаруй өрхийг цахилгаанд шинээр холбох томоохон төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 23 хороонд 35 кВ-ын агаарын шугам, 2 ком хуваарилах байгууламж, 128 ком дэд станц барих, 81 ком дэд станцын чадлыг томсгох, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 6-10 кВ-ын 34.27 км агаарын, 46.182 км кабель шугам барих, 26.74 км агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.

Эрчим хүчний салбараас энэ онд нийслэлийн 6 дүүрэг дэх хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын 6000 орчим айл өрхийг цахилгаанаар хангах бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Нийт 42 багц ажлын хүрээнд 67 агаарын дэд станц, 0.4 кВ-ын 114.57 км, 10 кВ-ын 19.56 км агаарын шугам,10 кВ-ын 19.25 км кабель шугам тус тус баригдсан.

 

Нийслэлд цахилгааны өвлийн их ачаалал эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК-аас цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар шуурхай үйлчилгээний бригадуудын тоог нэмэгдүүлж, гарсан гэмтэл, саатлыг илрүүлэн, засварлах ажиллагааг шуурхай явуулж байна. Энэ ажлын хүрээнд оргил ачааллын болон шөнийн цагуудаар дэд станцад ээлжит бус үзлэг, хэмжилтийг хийж, 106 дэд станцын трансформаторын чадлыг томсгосны зэрэгцээ 78 агаарын шугамд 12,980 метр утсыг шинээр татаж, 64 дэд станцад фазын ачааллыг тэнцүүлэн, 43 тооны 0.4 кВ-ын щитийг өргөтгөжээ. Мөн айл өрхүүдийн хүсэлтээр  1290 ширхэг тарифт тоолуурыг суурилуулсан. Үүний зэрэгцээ Нийслэлийн онцгой байдлын газартай хамтарч нийт иргэдэд цахилгааны болон галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөмж өгөх, гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй  байдалд үзлэг, шалгалтыг тасралтгүй хийж байна. 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51356
2 эможи
keyboard_arrow_up