Монголчуудыг хамгаалах тэмцэлд бид гар бие оролцохоос өөр аргагүй боллоо

2017 оны 12 сарын 20

Arslan.mn

Хөх Монгол бүлгэмээс Молнгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

"Хөх Монгол бүлгэм"-ийг үүсгэн байгуулагч Б.Энхбат "Төрийн өндөрлөгт гарсан бүлэглэлүүд хүний эрхийг хамгаалсан хуулийн заалтыг авч хаясанаар өнөөдөр хэн дуртай нь нэгнийгээ гүтгэж, доромжилдог боллоо. Намайг байхгүй хооронд миний залуус гурван том бүлэг болж хуваагдсан байна. Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийнхэн нэгдэж үндэсний үзлийн төлөө монголчуудыг хамгаалах тэмцэлд бид гар бие оролцохоос өөр аргагүй боллоо.

Иймээс бид эхний ээлжид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайдад мэдэгдэл хүргүүлж байна. Мэдэгдэлдээ эрүүгийн хуулиас хассан монголчуудын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хүмүүсийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцдог заалтыг дахин оруулах хүсэлтийг гаргаж байна. Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа хүмүүс онц аюултай гэмт хэрэгтэний тоонд заавал орно. 

Өнгөрсөн хугацаанд бид алдаатай зүйл хийж байсан. Энэ алдааныхаа төлөө бид ард түмнээсээ уучлалт гуйя. Харин зөв зүйлсээ бид үргэлжлүүлээд явна. Манай залуус биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн үсийг хуссан байсан. Энэ бол маш буруу үйлдэл. Бид цаашид гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгч, нийгэмд адлагдсан хүмүүсийн нэр төр, эрхийг нь хамгаалах болно. Учир нь тэд бүгд Монгол хүн. Монгол хүн бүр нийгэмд эрхийнхээ дагуу, эрх чөлөөтэй амьдрах ёстой. Бид үүний төлөө үйл ажиллагаагаа явуулна.

Бид 2006 онд гаргасан мэдэгдэлээ дахин хүргүүлж байна. Монгол Улс олон жил хэдхэн бүлгэмийн гарт захирагдаж, эзэнгүй мэт явлаа. Одоо өөрчлөх цаг нь ирлээ" гэсэн юм. 

Мэдэгдэл:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
51329
12 эможи
keyboard_arrow_up