Цахилгаан хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, хэмнэлт хийцгээе

2017 оны 12 сарын 19

Arslan.mn

Айл өрхүүдийн ахуйн хэвшилтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ оройн 19-21 цагийн хооронд хамгийн их өсдөг. Энэ цагуудад Та цахилгаан хэрэгслүүдээ зэрэг ажиллуулах нь гал хамгаалагч эвдрэх, оруулгын утас халах, гал гарах, цахилгаан тоноглолуудыг гэмтээх эрсдэлтэй.

Иймээс Та 19-21 цагийн хооронд цахилгааны зарцуулалт ихтэй халаагуур болон угаалгын машин, тоос сорогч, индүү, сэнс зэргийг ажиллуулахаа түр азнаж хэрэглээний ачаалал багатай, тарифын хөнгөлөлттэй, төлбөрийн хэмнэлттэй цагуудад ашиглахыг зөвлөж байна.  

Цахилгаан хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, хэмнэлт хийцгээе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51284
0 эможи
keyboard_arrow_up