Төрийн албан хаагчдын дансанд 300 биш 243 мянган төгрөг орно

2017 оны 12 сарын 19

Төрийн албан хаагчдад ажлын үр дүнгийн урамшуулал болгож 300 мянган төгрөг олгох шийдвэрийг УИХ-аас гаргаж, санхүүжилтийг 2017 оны төсвийн тодотголд тусгасан.

Урамшууллын санхүүжилтийг өнгөрсөн баасан гарагт Сангийн яамнаас Аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсүүд рүү шилжүүлсэн бөгөөд өчигдрөөс эхлэн төрийн албан хаагчдын дансанд шилжиж байна.

Үр дүнгийн урамшууллын мөнгийг төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад ажлын үр дүнд нь уялдуулан тооцож олгох юм.

"Урамшуулалд энэ онд 55.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хуульд зааснаар энэхүү урамшууллаас хувь хүний орлогын албан татвар 10 хувь, төрийн албан хаагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг тус тус суутгана.  Тэгэхээр төрийн албан хаагчийн дансанд 243 мянган төгрөг орно. Урамшууллыг ондоо багтаан олгож дуусна” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тайлбарлав.

Урамшууллыг жирэмсний амралттаа авсан болон түр хугацаанд чөлөө чөлөөтэй байгаа хүн болон түүнийг орлож байгаа хүнд давхардуулан олгох  боломжгүй. Иймд 300 мянган төгрөгийн урамшууллыг тэдгээр ажилтны аль алинд нь тухайн жилд ажилласан хугацаа буюу сарыг харгалзан хуваарилах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
6
ouch an post
2
confuse an post
1
angry an post
37
51277
65 эможи
keyboard_arrow_up