ФОТО: “ГАЙХАМШИГТ ОЙ“ номын нээлт боллоо

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар “Гайхамшигт ой” номыг хамтран бүтээснээ өнөөдөр уншигчдын гар дээр дэлгэлээ. Дэлхийн гадаргын гуравны нэг буюу дөрвөн тэрбум га газрыг эзлэн оршдог ойд чухам ямар гайхамшиг, агуу нууц оршин байна вэ. Монгол орны ой юугаараа онцлог вэ. Энэ мэт асуултуудад хариулах “Гайхамшигт ой” номд шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон сонирхолтой мэдээллийг багтаажээ.

Arslan.mn

Номын нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлага, мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид оролцсон юм.

Arslan.mn

БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ой судлаач эрдэмтэн Д.Энхсайхан, Байгаль орчны сайд асан Ц.Адъяасүрэн нар “Гайхамшигт ой” номын талаар үнэлэлт, дүгнэлт, сэтгэгдлээ хэлж, номыг зохиогчдод талархал илэрхийлсэн. Мөн 1990-ээд онд ардчилсан хувьсгал ялсны дараа Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч Ц.Ганболд, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар үг хэлж үзэг нэгт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэндээ баяр хүргэсэн юм.

Arslan.mn

“Гайхамшигт ой” номыг шинжлэх ухааны судалгааны арвин баялаг материал, баримт сэлтийг ашиглан, аль ч насны хүн уншихаар энгийн  ойлгомжтой бөгөөд сонирхолтой байдлаар бичсэнээрээ онцлог болжээ. Өөрөөр хэлбэр байгаль орчны салбар тэр дундаа ойн салбарын бодлогыг олон жил  тодорхойлолцож явсан судлаач, байгаль орчны сэдвээр олон жил дагнан бичиж, мэргэшсэн чадварлаг сэтгүүлч хоёр нийлж бүтээснээрээ уг ном шинжлэх ухааны судалгаа, сэтгүүл зүйн бүтээлийн цогц хослол болж чадсаныг номын анхны уншигч болсон эрхэм зочид үнэлж байв.

Arslan.mnДэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж бүрэлдсэн, гол мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх чадвартай, экологинй өндөр ач холбогдолтойгоороо Монгол орны ой гайхамшигтай. Энэхүү “Гайхамшигт ой”-д таныг морилон саатахыг урьж байна.    

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51247
0 эможи
keyboard_arrow_up