“Энергийн вампир” гэж юу вэ

2017 оны 12 сарын 18

Өөрт тохиолдсон асуудлыг энерги “сорох” маягаар шийвэрлэдэг хүмүүс байдаг. Өөрт тохиолдсон асуудлыг энерги “сорох” маягаар шийвэрлэдэг хүмүүс байдаг. Зарим сэтгэл судлаач, эрдэмтэд тийм төрлийн хүмүүсийг “энергийн вампир” хэмээн нэрлэдэг ажээ. Хамт ажилладаг хүн, хөрш, найз нөхдийн дунд “энергийн вампир” элбэг тохиолдоно. Тэд харьцаанаас энергийн эрч хүчээ сэлбэдэг онцлогтой. Харин ийм хүнтэй харьцсаны дараа шалтгаангүй бие өвдөх, уур уцаартай болж ядрах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Учир нь тухайн хүнийг хамгаалж байсан энергийн бүрхэвч идэвхгүй болдог гэнэ. Тэгвэл “энергийн вампир”-аас өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ.

- Тэдэнтэй харьцаж байхдаа нүд рүү нь эгцэлж харахгүй байх

- Өөртөө шилэн аяга нөмрүүлж байна гэж төсөөлөх

- Утсаар ярьж байгаа тохиолдолд компьютерийн товчлуур дарах эс бөгөөс шагайгаа нийлүүлэх нь тус болдог ажээ. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар сэтгэлзүйн хамгаалалт алдагдахад хүн анхаарлаа төвлөрүүлж чадахаа больж, ажлын ачаалалтай үед уцаартай болдог гэнэ. Энэ үед энергийн хамгаалалтыг хэрхэн сэргээх ёстой вэ.

- Бүлээн усаар толгой, хүзүүгээ норгох

- Өрөөндөө халгай, нарс модны мөчир тавих

- Хөгжилтэй, хэмнэлтэй хөгжим сонсох

- Хоол хүнсэндээ улаан, хар перц хэрэглэх, халуун ногоо дангаар идэх

- Хар кофенд бага зэрэг перц хийж уух нь энерги сэргээх чухал аргад тооцогддог байна.


ХҮҮХЭД МУУ ЭНЕРГИЙГ АМАРХАН ШИНГЭЭДЭГ

Хүүхдийг төрснөөс сургууль төгсөх хүртэл нь энергийг нь сорогч бий болдог. Хөгжлийн энэ үеийг хүн бүр л туулдаг. Ялангуяа өсвөр насанд энэ эмгэг улам их тодорч илэрдэг ажээ. Иймд хүүхдийн сэтгэлзүйг бүр нялхаас нь эцэг эхчүүд анхаарч байх нь чухал юм.

- Хүүхэдтэй ойр байгаа эцэг эхчүүд уурласан үедээ хүүхэддээ муу энергиэ цацаж байдаг. Хачирхалтай нь өсвөр насны хүүхэд тэрхүү муу энергид тайвширдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Учир нь тэр муу энергиэр хүүхэд өөрийнхөө энергийг цэнэглэж байдаг гэнэ. Гэхдээ үргэлж түүний дэргэд уурлаж, муу энергиэ цацаж бай гэсэн үг биш юм.

- Гэртээ олж авсан муу энергиэ хүүхэд үе тэнгийнхэн болон орчин тойрондоо цацаж байдаг. Хэл амаар доромжлох, хараалын үг хэлэх, хэрүүл шуугиан дэгдээх зэрэг өсвөр насны хүүхдэд шууд нөлөө үзүүлж энергийн бүрхэвчийг нь сарниулдаг.
 

- Хүүхдийн сөрөг энергийн соролт /вампиризм/ амьтан, ургамлыг үзэн ядах, үе тэнгийнхэн болон эцэг эх ойр тойрныхондоо ширүүн авир гаргах зэргээр илэрдэг.

- Хүүхдийг байнга гомдоох, сэтгэлзүйг нь шархлуулахад сөрөг энерги хуримтлагддаг байна. Тааламжгүй харьцаатай гэр бүлд өссөн хүүхэд уур хорслоо амьгүй биет болон өөрт ойр байгаад амьтанд гаргадаг.
Жишээ нь, нохой, муур эсвэл өөрөөсөө чадал муутай хүүхдэд хатуу харгис хандах нь бий. 12 насандаа хүүхэд өөрийн сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Энэ насанд спорт, техник, урлаг, байгаль, ном гэх мэтчилэн сонирхлын хүрээ өргөснө. Хэрэв Таны хүүхэд юу ч сонирхдоггүй, ямар ч сэтгэлийн хөөрөлгүй, оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд чармайлт гаргахгүй байгаа бол хүүхдэд тань энергийн соролт тогтсон байна гэсэн үг. Иймэрхүү хүүхдэд эцэг эхийн хараа хяналт, хайр халамж цэцэрлэгийн багш, гэрийн асрагчаас илүү нөлөө үзүүлдэг ажээ. Тиймээс Та хүүхдэдээ нэг өдөр гуравхан цаг анхаарал хандуулж илэн далангүй ярилцахад сөрөг энерги хүүхдийн чинь биеэс гадагшилж эерэг энергийн бүрхэвч үүсдэг гэдгийг Америкийн эрдэмтэд нотолсон байна.

Эх сурвалж: Unen.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51244
0 эможи
keyboard_arrow_up