Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 км авто зам ирэх онд ашиглалтад орно

2017 оны 12 сарын 18

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн  хамт барих ажлын хүрээнд  2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын  холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтгээд байна.

Зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд 2018 онд ашиглалтад орох  юм.  Тус авто зам  буюу гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурч, жигд хуваарилах болон гэр хороололын дахин төлөвлөлтийг хурдасгах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд 1.4 км урттай авто зам, 14м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 3м өргөн явган хүний зам, 2 талдаа 2м ногоон байгууламж, 3 цэгт т/б хоолой, 1 цэгт 54 у/м т/б гүүр, 2 талдаа гэрэлтүүлгийн хамт баригдана. Гүйцэтгэгчээр "Мотор сервис" ХХК ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51237
0 эможи
keyboard_arrow_up