ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт болно

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

Улс оронд өнөөдөр өрнөх үйл явдлуудын хураангуйг хүргэж байна. 

08.30 цагт. 
-
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас ОХУ-ын Байгалийн улсын их сургууль болон Буриадын улсын их сургуультай хамтран зохион байгуулж буй “Монгол, Оросын гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллааганы тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хамтарсан хуралтай. 

09.00 цагт. 
-
"Блью скай" зочид буудлын 1 давхарт Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт болно. 

10.00 цагт. 

-ЗТХЯ болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Инноваци автотээвэрт” сэдэвт өдөрлөг болно. 

-Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт 10.00-12.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно. 

11.00 цагт. 
-Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн Төрийн ордны "В" танхимд мэдээлэл хийнэ. 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүхийн тамгын газруудын дарга нар 2017 онд хийсэн ажил болон 2018 онд хийх ажлын талаар мэдээлэл хийнэ6. Энэ үеэр олны анхаарал татсан хэргийн талаар болон хөдөө орон нутаг, алслагдсан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн талаар мэдээлэл авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51155
0 эможи
keyboard_arrow_up