Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьжээ

2017 оны 12 сарын 14

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан хуулийн төсөл боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн тус “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан байна.

Хуулийн төсөлд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Ховд, Увс, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт эрчим хүчний түгээлтийн 72.0 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр, 28.0 хувийг Дөргөний УЦС-аас тус тус хангаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51138
0 эможи
keyboard_arrow_up