Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй сонсгол явуулна

2017 оны 12 сарын 14

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан. Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран маргааш нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна. Ийнхүү маргааш зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан одоо чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51110
0 эможи
keyboard_arrow_up