Гарцан дээр хүүхэд дайрсан жолооч хараа муутай байсан гэнэ

2017 оны 12 сарын 14

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч охиныг мөргөж гэмтээсэн ослын бичлэг хоёр хоногийн өмнөөс сошиалд цацагдсан юм. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тэрхүү ослын талаар тодрууллаа. Осол өнгөрсөн сарын 27-ны өдөр гарчээ. Машинд дайруулсан охин 10 настай, машины жолооч 71 настай.

Осол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу авто вокзалын хойд замд гарсан аж. "Toyota Spacio” маркийн машины жолооч гэрлэн дохио зөрчин, уулзвараар нэвтэрсэн бөгөөд тэрбээр Замын цагдаагийн албанд болсон явдлын талаар мэдүүлэг өгөхдөө ийн ярьжээ.

Тэрбээр "Би дөрөвдүгээр ангийн сурагч охиноо сургуулиас нь аваад, Таван шар руу харихаар явж байсан юм. Осол гаргах үедээ уулзварын гэрлэн дохиог хараагүй. Нүдний хараа муу. Тийм болохоороо уг нь машин бараг барьдаггүй. Автобусаар явдаг. Ганц удаа машин жолоодож явсан тэр өдөр улаан гэрлээр гарч, гарцаар гарч явсан охиныг харалгүй осол боллоо. Тоормос гишгэсэн ч чигээрээ очоод охиныг гэмтээсэн.

Машинаасаа бууж, охин дээр очих гээд хамгаалалтын бүстэйгээ зууралдах хооронд зам гарч явсан хүмүүс ирж туслан, эмнэлэг, цагдаа дуудсан. Баянгол дүүргийн замын цагдаа нар ирж, хэргийн газрын үзлэг хийсэн. Харин охиныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн. Маргааш нь цагдаа дээр ир гэсэн, би очсон. Буруугаа хүлээгээд, охины аав, ээжээс уучлалт гуйсан. Охины аав, ээж “Настай таныг яах вэ дээ, хүүхэд гайгүй болохоор гомдолгүй” гэсэн тодорхойлолт бичиж өгсөн юм билээ. Бүх зүйл миний буруу” хэмээжээ.

Сошиалд бичлэг цацагдсаны дараа олон хүмүүс охины биеийн байдалд санаа зовж, осол гаргасан жолоочид бухимдлаа илэрхийлж байсан юм. Азаар охины бие хэвийн байгаа бөгөөд аав, ээж нь гомдолгүй хэмээн мэдүүлж, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө зөвшөөрч, буруугаа хүлээсэн байна.

Энэ хэрэг жолооч нарт ч, эцэг эхчүүд, бага ангийн сурагчид гээд бүх хүмүүст өгч буй сануулга юм. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо өчүүхэн сонор сэрэмж алдвал ямар ноцтой байдалд хүрч болохыг, бага насны хүүхдийг аль болох асран хамгаалагчтай явуулахад анхаарахыг хүн бүхний үүрэг, хариуцлагын асуудал юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
51101
3 эможи
keyboard_arrow_up