ЦЕГ: Шинэ жилийн баяраар осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2017 оны 12 сарын 13

Arslan.mn

Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж, байгууллага, олон нийтийн хүрээнд арга хэмжээ нэмэгдэхийн сацуу зохион байгуулалттай гэмт хэрэг, зөрчил ихэсдэгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс удаа дараа анхааруулсаар байна. Өнөөдөр тус хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтарсан ойрын үеийн гэмт хэрэг, бэртэл, ослын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Arslan.mn

Иргэдийг баярын өдрүүдээр шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас эхлэн анхаарууллаа. Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрөгч онд нийт 77890 хүн осол гэмтлийн яаралтай тусламж авсны 6773 хүн нь шинэ жилийн баярын өдрүүдээр тусламж авахаар хандсан байна. Гэтэл энэ оны эхний 11 сарын байдлаар 77903 хүн тус төвд ирж үйлчлүүлсэн бөгөөд гэмтэгсдийн тоо өсч байгаа  мэдээллийг ч эмнэлгийн ажилтнууд анхааруулав. ГССҮТ-ийн  Эмчилгээ, тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн "Шинэ жилийн баярын өдрөөр хамт олонтойгоо баяраа тэмдэглэж согтуурсны улмаас гар хөлөө хөлдөөж, тайруулах, осгох, амь насаа алдах тохиолдол ихээр гардаг. Тиймээс хамт олноороо баяраа сайхан тэмдэглэхээс гадна бие биедээ санаа тавьж, гэртээ эсэн мэнд харьсан эсэхийг нь анхаарах хэрэгтэй байна. Манай төвийн яаралтай тусламжийн тасаг жирийн өдрүүдэд 250-300 хүнд үйлчилдэг бол баярын өдрүүдэд энэ тоо 500-д хүрдэг. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард гэхэд 18 нас хүрээгүй гурван хүүхэд, 18-21 насны 90 хүүхэд тусламж авахаар хандсан” гэв.  

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Байгууллага, аж ахуйн нэгжүүд баяр ёслолын арга хэмжээг сайхан тэмдэглэхэд анхаарал хандуулдаг ч баяр дууссаны дараа аюулгүй байдалд анхаарал хандуулдаггүй. Энэ байдлаас шалтгаалаад шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс хулгай, танхай, дээрэм, зам тээврийн осол, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Байгууллагууд ззнийг анхаарах ёстой "гэдгийг онцлон анхаарууллаа. Тиймээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэн найдвартай такси, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, ажилчдаа гэрт нь хүргэж өгөх зэрэгт анхаарах, баярыг зүй зохистой тэмдэглэх талаар ажилчдадаа зөвлөмж хүргүүлэх,  зөвшөөрөлгүй газраас гарал үүсэл тодорхойгүй салют, бенгалын гал худалдан авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд ч анхаарууллаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51082
0 эможи
keyboard_arrow_up