ШАРКУУД нийт 1.5 ТЭРБУМЫН хөрөнгө оруулжээ

2017 оны 12 сарын 12

Шаркууд нийт 1.5 тэрбумын хөрөнгө оруулжээ

“Монгол HD” телевизээр үзэгчдэд хүрч буй “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн эхний улирлын сүүлчийн дугаар өнгөрөгч ням гаригт гарсан.

Бизнесийн номер нэг реалити шоуны хөрөнгө оруулагчаар  “Өгөөж чихэр боов' компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, 'Мак' компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, 'Гацуурт' компанийн ерөнхий захирал Л.Чинбат, 'Хас' банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, 'Монгол базаалт' компанийн ерөнхий захирал Л.Ариунболд нар оролцсон билээ.

Шоу нэвтрүүлгийн үеэр хөрөнгө оруулагчид “Артур-Уяач” аппликэйшн, “Солонго гэрэл-Оньс room”, “Цагаантуяа тарваа” эртний хүнс дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “Амар асар”, “Никел Ганба” унадаг дугуйны үйлдвэрлэл, “Арви” үндсэн үнийн дэлгүүр зэрэг олон арван бизнес төслүүдэд нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Сонирхуулахад дараагийн улирлын бүртгэл аль хэдийн эхлээд байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51015
0 эможи
keyboard_arrow_up