МХЕГ-ын байцаагчдыг цагдан хорих шийдвэр гарчээ

2017 оны 12 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга нарыг яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /Нэг сар цагдан хорих/ гаргаж шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт тэднийг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн юм. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51013
0 эможи
keyboard_arrow_up