Авлигын хэрэгт сэжиглэгдэж буй байцаагч нарыг суллажээ

2017 оны 12 сарын 12

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага  болоод Экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн  долоо хоногт баривчилж хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан бусдаас авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байгаа тэднийг өчигдөр/2017.12.11/ суллаж, батлан даалтад гаргасан байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын найман хүнийг АТГ гадуур байцаахаар болжээ.

Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. АТГ-ын байцаагчид Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын гэрт нэгжлэг явуулж, 200 сая төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар, юань зэрэг гадаад валютын мөнгөн дэвсгэртүүд гарч ирснийг  хураан авсан байна. Мөн АТГ-ын байцаагчид Э.Аззаяа даргын ажлын өрөөнд нэгжлэг хийхэд түүний  гадуур хувцасны халааснаас 30 сая төгрөг бэлнээр гарч иржээ.

'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг ч тэдэнтэй хамт суллаж, гадуур байцаахаар болсон байна. До.Ганболд нь АН-ын гишүүн. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилаад байсан юм.  АТГ-аас До.Ганболдын гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад юань, ам.доллар гэсэн гадаад валютаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогджээ.

До.Ганболд өмнө нь УИХ-ын дэд дарга, Уул уурхайн үндэсний ассиоцацийн захирал, Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан юм.

АТГ-аас төрийн байгууллагуудын дунд шатны албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Авлига авсан хэргээр шалгагдаж байгаа байцаагчид гэхэд хууль бусаар нэлээд хөлжсөнийг  хуулийнхан тогтоож эхэлсэн байна.

 

Эрэн сурвалжлах

2 цаг 24 минутын өмнө

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51001
0 эможи
keyboard_arrow_up