“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган болно

2014 оны 2 сарын 25

"Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг угтан зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” ес дэх удаагийн чуулган энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1, 2-нд Чингис зочид буудалд болно. Энэ удаагийн чуулган нь “Хүн ам-хөгжил-хүний эрх” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд хүн амын хөгжлийн бодлого, тодорхой хуулийн төсөлд бодит дүн шинжилгээ хийж, тодорхой санал, зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэж, Хүн амын бодлого тодорхойлох үйл явцад нөлөөлөх зорилготойгоор байгуулж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
510
0 эможи
keyboard_arrow_up